Стэйблкойн гаргагч нь виртуал хөрөнгийн нийтлэг эрсдэлүүдээс гадна өөрийн онцлогтой санхүү, зах зээл, технологийн эрсдэлүүдтэй тулгардаг.
Хамгийн том эрсдэл нь төлбөрийн чадвар ба баталгааны асуудал юм. Хэрэв Стэйблкойн ханшийн тогтвортой байдлыг хангах хангалттай баталгаат хөрөнгө байхгүй бол зах зээлд итгэл алдагдаж, Стэйблкойн үнэгүйдэх аюултай. Ялангуяа, 1:1 харьцаатай хадгалагдах ёстой хөрөнгө нь буруу менежментээс болж алдагдах эсвэл хэт өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгслээр баталгаажсан тохиолдолд Стэйблкойн "depeg" буюу ханшаа алдах эрсдэлтэй.
Зах зээлийн болон зохицуулалтын эрсдэл мөн өндөр. Зохицуулагч байгууллагууд Стэйблкойныг хяналтдаа авахын тулд хууль эрхзүйн зохицуулалт чангатгах, лицензийн шаардлага тавих, санхүүгийн байгууллагуудтай харилцахад саад учруулах зэрэг арга хэмжээ авч болно. Энэ нь гаргагчийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Технологийн болон аюулгүй байдлын эрсдэл мөн чухал. Smart contract алдаа, хакерын халдлага, блокчейн сүлжээний доголдол зэрэг асуудлууд Стэйблкойн-ийн тогтвортой байдалд шууд нөлөөлж болзошгүй.