# P2P арилжаа

### P2P арилжаа гэж юу вэ ?

Peer-to-peer (хэрэглэгчээс хэрэглэгчид) арилжаа гэдэг нь ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр хэрэглэгчид хоорондоо криптовалют худалдаж, худалдан авах үйл явц юм.&#x20;

Уламжлалт биржийн үйл ажиллагаа нь хэрэглэгчийн өмнөөс арилжааг зохион байгуулах замаар зах зээлийг үүсгэх, ханш болон арилжааны үйл явцад хяналт тавьж ажиллахад оршдог.

P2P арилжаагаар хэрэглэгч нь криптовалютыг  хэнээс, ямар ханшаар, яаж, хэдий хугацаанд худалдаж авахахаа өөрийн үзэмжээр чөлөөтэй сонгож тохируулан, хянах  боломжтой.

idax нь P2P арилжаанд Худалдан авагч, Худалдагч талуудыг холбож, мэдээлэл дамжуулах, арилжааг хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нэмэлтээр хэрэглэгчийн үнэлгээг тогтоосон нээлттэй профайл үүсгэн санал хүсэлт, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэж, системийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг.

### P2P арилжааны давуу тал

* Өргөн хүрээтэй зах зээл - Криптовалютыг дэлхийн дийлэнхи улс оронд хэрэглэх боломжтой тул зах зээлийн хязгаарлалт байхгүй&#x20;
* Олон төрлийн төлбөрийн арга, хэрэгслийн боломж - Хэрэглэгч өөрийн хүссэн төлбөрийн арга,  хэрэгсэл ашиглан төлбөр төлөх боломжтой
* Шимтгэлгүй арилжаа - Дундын зуучлагчийн шимтгэлгүй
* Эскроу дансаар дамжих найдвартай гүйлгээ - Криптовалтыг худалдах хэмжээгээр хөрөнгө эскроу дансанд байршина
* Хэрэглэгч арилжааг бүрэн хянаж, тохируулах боломжтой - Хэнээс худалдан авах, хэнд худалдах, хэзээ, ямар хэмжээтэй, ямар ханшаар гэдэг сонголтууд нээлттэй байна
* Хэрэглэгч арилжааны дүрмийг өөрөө зохиох боломжтой

### idax ба P2P арилжаа

* Крипто нь USDT байна - Биржийн P2P хэтэвчинд барилт хийгдэнэ.
* Фиат нь MNT буюу төгрөг байна - Биржийн хяналтаас гадуур хэрэглэгчийн дансанд байршина
* Төлбөрийн хэрэгсэл нь бүх төрлийн банк, банк бус санхүүгийн байгууллагын данс байна&#x20;
* Төлбөрийн хэрэгслийн тоо 3 хүртэл байна


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://idax-exchange.gitbook.io/home-mn/product/p2p-arilzhaa.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
