Эхлэл
idax.exchangeТусламжEnglish
  • 💎Эхлэл
    • Бидний тухай
      • 📞Холбоо барих
    • Тайлан
  • 💻Бүтээгдэхүүн
    • Спот арилжаа
      • ❓Спот арилжаа хэрхэн хийх вэ?
      • 📒idax дээрх арилжааны түүхээ хэрхэн шалгах вэ?
    • P2P арилжаа
      • P2P арилжаагаар USDT хэрхэн авах вэ ?
      • P2P арилжаагаар USDT хэрхэн зарах вэ ?
      • P2P арилжаанд зар хэрхэн оруулах вэ ?
        • Мерчант болох хүсэлт хэрхэн илгээх вэ ?
    • ETF арилжаа
    • Grid арилжаа
    • Фючерс арилжаа
      • Фючерс арилжаа сурах
      • Funding Rate
      • Mark Price
      • Index price
      • Take Profit, Stop Loss TP/SL
    • Стейкинг
    • Шимтгэл
  • 🧑‍🏫HELP CENTER
    • Эхлэл
      • ❓idax-д хэрхэн бүртгүүлэх вэ?
      • ❓idax-д найзаа урих код хэрхэн харах вэ?
      • ❓idax-д хэрхэн нэвтрэх вэ?
      • ❓idax-д арилжаа хийхэд юу хэрэгтэй вэ?
      • ❓idax дээрх өөрийн хөрөнгийн үлдэгдлийг хэрхэн шалгах вэ?
      • ❓Dax.mn бүртгэл хэрхэн сэргээх вэ ?
    • Бичиг баримтын баталгаажуулалт (KYC)
      • ❓Баталгаажуулалт хийхгүйгээр арилжаа хийж болох уу?
      • ❓Баталгаажуулалт хэдий хугацаанд баталгааждаг вэ?
      • ❓Бичиг баримтгүй бүртгэл баталгаажуулалт хийж болох уу?
      • ❓Ямар тохиолдолд бичиг баримт баталгааждаггүй вэ?
    • Орлого
      • ❓idax хэтэвч рүү хэрхэн орлого хийх вэ?
      • ❓Transaction ID (TXID) - гүйлгээний хэш гэж юу вэ ?
    • Төгрөг MNT гүйлгээ
      • ❓Төгрөгийн орлого хэрхэн хийх вэ ?
      • ❓Төгрөгийн зарлага хэрхэн хийх вэ?
    • Зарлага
      • ❓Зарлагын хаяг хэрхэн нэмэх вэ?
      • ❓idax-аас хэрхэн зарлага хийх вэ?
      • ❓Transaction ID (TXID) - гүйлгээний хэш гэж юу вэ ?
      • ❓Transaction ID (TXID) - гүйлгээний хэш хэрхэн харах вэ?
      • ❓Блокчейн дээрх гүйлгээний мэдээллийг хэрхэн шалгах вэ?
      • ❓Буруу хаяг руу зарлага хийсэн бол ямар арга хэмжээ авах вэ?
    • Аюулгүй байдлын баталгаажуулалт 2FA
      • ❓Мэйл хаяг хэрхэн өөрчлөх вэ?
      • ❓Утасны дугаар хэрхэн өөрчлөх вэ?
      • ❓Ямар тохиолдолд утасны дугаар баталгааждаггүй вэ?
      • ❓Google Authentication (2FA) хэрхэн холбох вэ?
      • ❓Google Authentication код алдаатай байгаа бол ямар арга хэмжээ авах вэ?
      • ❓USER ID (UID) буюу хэрэглэгчийн дугаар хэрхэн харах вэ?
  • ✒️Terms
    • ✅Үйлчилгээний нөхцөл
    • 🔒Нууцлалын бодлого
    • 🧑‍🤝‍🧑ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ PEER-TO-PEER (P2P)
    • ⚡Харилцагчийн үйлчилгээний журам
    • 📚МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
    • ☑️ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
    • 🔎Токены мэдээлэл
      • ARDX (Ardcoin)
        • Бусад мэдээлэл
      • ARDM (Ardmoney)
        • Бусад мэдээлэл
      • ARDT
        • Бусад мэдээлэл
      • BS9 (Bluesky token)
        • Бусад мэдээлэл
      • URGX (Urgocoin)
        • Бусад мэдээлэл
      • IHC (inflation hedging coin)
        • Бусад мэдээлэл
      • SPC (Storepay coin)
        • Бусад мэдээлэл
      • ADMC (Altan dornod mongol coin)
        • Бусад мэдээлэл
      • ZESC (Zescoin)
        • Бусад мэдээлэл
      • MONT
        • Бусад мэдээлэл
      • Бусад
    • 📃 Компанийн тухай
      • ТУЗ-ын гишүүд
      • Засаглал
  • 📰Мэдээ, мэдээлэл
  • Технологийн шинэчлэлт
  • Liquidity provider
Powered by GitBook
On this page
  • Grid арилжаа гэж юу вэ?
  • Grid арилжаа хэрхэн ажилладаг вэ?
  • Grid арилжааны жишээ
  • idax дээр Grid арилжаа хэрхэн хийх вэ?
  1. Бүтээгдэхүүн

Grid арилжаа

Grid арилжаа гэж юу вэ?

Grid арилжаа нь зах зээлийн хэлбэлзлээс ашиг олох зорилгоор тодорхой ханшийн хязгаар дотор автоматаар худалдаж авах, зарах захиалга байршуулдаг арилжааны арга барил юм. Grid арилжааны арга барил нь дунд зэргийн хэлбэлзэлтэй зах зээлд илүү үр дүнтэй байдаг.


Grid арилжаа хэрхэн ажилладаг вэ?

Grid үүсгэх буюу тохируулах

  • Ханшийн хязгаарыг тодорхойлно.

  • Ханшийн хязгаарыг ижил хэсэг болгон интервалд хувааж "Grid" үүсгэнэ.

  • Худалдан авах, зарах захиалгыг эдгээр интервалууд дээр байршуулна.

Ажиллах зарчим

  • Ханшийн доод хязгаарт хүрвэл бот худалдан авалт хийнэ.

  • Ханшийн дээд хязгаарт хүрвэл бот борлуулалт хийнэ.

  • Энэ процесс ханш урьдчилан тодорхойлсон хязгаарт байгаа тохиолдолд автоматаар давтагдана.

Ашиг олох механизм

  • Бот ханшийн доод болон дээд хязгаарын зөрүүгээс ашиг олно.


Grid арилжааны жишээ

Ханшийн хязгаар: $10,000-$12,000 (BTC/USDT)

Grid түвшин: 6 интервал, тус бүр $333.33-ийн зөрүүтэй (2,000/6 = 333.33)

Ханш $10,800 байхад бот дараах байдлаар захиалга өгнө:

  • Авах: $10,666.67, $10,333.33, $10,000

  • Зарах: $11,133.33, $11,466.67, $11,800

Авах
Зарах

$10,666.67

$11,133.33

$10,333.33

$11,466.67

$10,000

$11,800

Ханш хамгийн ихдээ $10,666.67 хүртэл унавал бот худалдан авалт хийнэ, үүний дараа ханш хамгийн багадаа $11,133.33 хүрэхэд бот борлуулалт хийнэ гэх мэтчилэн ханшийн хөдөлгөөн бүрт автоматаар арилжаа хийгдэж, ханшийн зөрүүнээс ашиг бий болно.


idax дээр Grid арилжаа хэрхэн хийх вэ?

idax платформ дээр Grid арилжаа хийхийн тулд дараах алхмуудыг дагана уу:

1. Нэвтрэх эсвэл бүртгүүлэх

2. Хэтэвч цэнэглэх

  • idax Спот хэтэвчийг USDT-ээр цэнэглэнэ

3. Grid арилжаа руу орох

4. Create strategy сонгож өөрийн Grid стратегийг үүсгэх

  • Арилжааны хослол сонгох : BTC/USDT, ETH/USDT гэх мэт сонголтыг хийнэ.

  • Ханшийн хязгаар тохируулах: Доод ба дээд хязгаарыг тохируулна (жишээ нь, $10,000-$12,000).

  • Grid түвшин буюу Mode & Quantity оруулах: Интервалын тоог тохируулна (жишээ нь, 6).

  • Grid төрөл сонгох:

    • Арифметик: Тэнцүү дүнгээр интервал үүсгэх

    • Геометр: Хувь хэмжээгээр интервал үүсгэх

  • Investment Amount буюу нийт хөрөнгө оруулалтын дүнг оруулна

5. Стратеги үүсгэх буюу бот идэвхжүүлэх

  • Тохиргоогоо шалгаад, баталгаажуулан ботыг эхлүүлнэ үү.

  • Бот ханшийн хөдөлгөөнд үндэслэн худалдаж авах, зарах захиалгыг автоматаар гүйцэтгэнэ.

6. Хяналт тавьж, тохируулах

  • Grid самбараас гүйцэтгэлээ хянаж, шаардлагатай бол өөрчлөлт оруулна.


Grid арилжааны давуу болон сул тал

Давуу тал:

  • Автоматжуулсан, дүрэмд суурилсан стратеги тул байнгын хяналт шаардлагагүй.

  • Зах зээлийн хэлбэлзэл, ханшийн өөрчлөлтөөс ашиг олдог.

  • Уян хатан, өөрийн хүсэлд нийцүүлэн тохируулах боломжтой.

Сул тал:

  • Байнгын арилжаанаас шалтгаалж шимтгэл өндөр гарах магадлалтай.

  • Хэрэв ханш тогтоосон хязгаараас хэтэрвэл бот зогсож алдагдал хүлээх эрсдэлтэй.

  • Бага хэлбэлзэлтэй зах зээлд ашиг багасах магадлалтай.

PreviousETF арилжааNextФючерс арилжаа

Last updated 3 months ago

биржид өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орно эсвэл шинээр бүртгэл үүсгээрэй. Шаардлагатай бол KYC баталгаажуулалтаа хийнэ үү.

Нүүр хуудасны Арилжаа цэсний сонголтыг сонгоно.

💻
idax.exchange
Grid арилжаа