# Спот арилжаа

### **Удиртгал**

Хэрвээ арилжаа хийж эхэлж байгаа бол та спот арилжааны хувилбарыг ашиглах нь хамгийн оновчтой юм. Энэхүү арилжааны хувилбар нь авах, зарах тал өөрсдийн ханшийг тогтоож, хоёр тал нэг ханшийг зөвшөөрсөн тохиолдолд солилцоо хийгддэг хялбар зарчмаар явагддаг юм. Жишээ нь: Та АрдКойн 200 төгрөгөөр авах бол танд 200 төгрөгөөр зарах тал байж солилцоо хийгдэх боломжтой болно.&#x20;

### Спот арилжаа гэж юу вэ?

Спот арилжаа гэдэг нь арилжааны хамгийн энгийн хувилбар бөгөөд авах, зарах хоёр тал одоогийн зах зээлийн ханшаар хөрөнгө солилцох боломжтой арилжааны хувилбар юм.  Энэхүү арилжаа нь бидний сайн мэдэх Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны биржийн арилжаа болон арилжааны банкны валютийн арилжаатай ижил зарчмаар явагддаг юм.&#x20;

Спот арилжааны захиалга өгөх хоёр төрлийн хувилбар байна:&#x20;

1. Лимит - Ханшийг тохируулан арилжих буюу өөрийн хүссэн тоо хэмжээгээр хүссэн ханшаар арилжаа хийх хувилбар юм. Энэ нь таны захиалгын ханш болон тоо хэмжээ зах зээлийн ханш, тоо хэмжээтэй нийцсэн тохиолдолд захиалга биелэх юм.&#x20;
2. Маркет - Зах зээлийн ханшаар арилжих буюу өөрийн хүссэн тоо хэмжээгээр зах зээл дээрх нээлттэй байгаа бүх захиалгуудаас арилжаа хийх хувилбар юм. Энэ нь арилжааны ханш зах зээлээс хамаарч байгаа тул ялгаатай ханшууд дээр захиалга биелэх юм. &#x20;

### **Спот арилжааны давуу тал**&#x20;

Спот арилжаа нь ханш ирээдүйд өснө гэсэн таамаглалаар бага үед нь худалдан авч хадгалах эсвэл ханшийн зөрүү үүсэхэд зарах зэргээр эргүүлэн ашиг хийх боломжтой байдаг.

Захиалгын ханшууд хоорондоо тохирсон тохиолдолд солилцоо шууд хийгддэг тул зах зээл идэвхтэй хөдөлгөөнд байдаг.


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://idax-exchange.gitbook.io/home-mn/product/spot-arilzhaa.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
