For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

Спот арилжаа хэрхэн хийх вэ?

Спот арилжаа гэж юу вэ?

Спот арилжаа гэдэг нь арилжааны хамгийн энгийн хувилбар бөгөөд авах, зарах хоёр тал одоогийн зах зээлийн ханшаар хөрөнгө солилцох боломжтой арилжааны хувилбар юм. Энэхүү арилжаа нь бидний сайн мэдэх хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны арилжаа болон валютийн арилжаатай ижил зарчимаар явагддаг юм.

Спот арилжааны захиалга өгөх хоёр төрлийн хувилбар байна:

  1. Лимит - Ханшийг тохируулан арилжих буюу өөрийн хүссэн тоо хэмжээгээр хүссэн ханшаар арилжаа хийх хувилбар юм. Энэ нь таны захиалгын ханш болон тоо хэмжээ зах зээлийн ханш, тоо хэмжээтэй нийцсэн тохиолдолд захиалга биелэх юм.

  2. Маркет - Зах зээлийн ханшаар арилжих буюу өөрийн хүссэн тоо хэмжээгээр зах зээл дээрх нээлттэй байгаа бүх захиалгуудаас арилжаа хийх хувилбар юм. Энэ нь арилжааны ханш зах зээлээс хамаарч байгаа тул ялгаатай ханшууд дээр захиалга биелэх юм.

idax дээр спот арилжаа хэрхэн хийх вэ?

1. Арилжаа хийхийн тулд та бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орно.

2. Нүүр хэсэгт харагдаж буй Арилжаа дээр дарахад арилжааны төрлүүд гарж ирэх бөгөөд спот арилжаа дээр дарж хуудас руу үсрэх бөгөөд хослол дээр дарахад бүх хослолуудын түлхүүр мэдээлэл харагдах юм.

Лимит: Авах хэсэгт өөрийн хүссэн ханш болон тоо хэмжээг оруулж [Авах] товчийг дарахад таны авах захиалга амжилттай үүсэх болно.

Маркет: Авах хэсэгт өөрийн хүссэн тоо хэмжээг оруулж [Авах] товчийг дарахад таны захиалга амжилттай үүснэ.

Iceberg захиалга: Авах хэсэгт Нийт арилжаалах хэмжээг оруулна дараан Нэг захиалгын хэмжээг оруулна, Захиалга байрших тохиргоогоо сонгон ханшаа тохируулж [Авах] товчийг дарахад таны авах захиалга амжилттай үүсэх болно.

Захиалгын мэдээлэл лавлах

idax дээр захиалга дараах хоёр тохиолодолд асуудалтай тулгарч болно

1. Таны захиалга биелээгүй

  • Нээлттэй захиалгын түүх хэсэгт таны захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Та өөрийн захиалгын ханш болон биелэсэн хувийг харах боломжтой юм.

  • Хэрвээ та захиалга хурдан биелэхийг хүсэж байвал өөрийн нээлттэй байгаа захиалгыг цуцлаж ханшийг шинээр тохируулах эсвэл маркет захиалга өгөх боломжтой юм.

2. Захиалгатай холбоотой технологийн асуудал

Хэрвээ таны захиалга цуцлагдахгүй, хэтэвчинд үлдэгдэл байршихгүй бол та манай тусламжийн ажилтантай холбогдоно уу. Та мэдээллийг илгээхдээ дараах бичиг баримтыг заавал илгээнэ:

  • Бүртгэлтэй хаягийн мэдээлэл

  • Захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл

  • Алдааны мессеж болон үүсэж буй хүндрэлийг тодорхой харуулсан дэлгэцний зураг

Last updated