🔒Нууцлалын бодлого

БАТЛАГДСАН ОГНОО: 2023 оны 5-р сарын 9-ний өдөр

Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгч (цаашид “ВХҮҮ”) болох Айдакс ХХК (цаашид “Компани”, “Бид” гэх)-ийн виртуал хөрөнгийн арилжааны платформ болох холбогдох мобайл програмууд болон тэдгээрт хандахад ашигладаг вэб сайт (цаашид хамтад нь “Платформ” гэх)-д хамаарна. Энэхүү бодлогоор компани нь платформоор дамжуулан үзүүлж буй аливаа үйлчилгээний дагуу хэрэглэгчдээс цуглуулж, боловсруулсан хувийн мэдээллийг ашиглаж, хадгалах үйл ажиллагааг тодорхойлсон болно. “Хувийн мэдээлэл” гэдэг нь тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой хэрэглэгчийн өгсөн бүхий л мэдээллийг ойлгоно. Хэрэглэгч платформд бүртгүүлж, ашиглаж эхэлснээр өөрийн хувийн мэдээллийг энэхүү бодлого болон платформын үйлчилгээний нөхцөл, шаардлагад заасны дагуу боловсруулахыг зөвшөөрч байгаа болно.

БИДНИЙ ТУХАЙ (КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ)

Айдакс Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (Регистрийн дугаар: 6803016) нь Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 504 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэгдсэн Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгч юм. Албан ёсны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сентрал тауэр, 17 давхарт, 14200

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Платформд бүртгэл үүсгэх үед болон бүртгэлээ баталгаажуулах (KYC) үед бид таны мэдээллийг цуглуулж боловсруулдаг бөгөөд платформыг ашиглах бусад үед таны мэдээллийг шууд цуглуулж, боловсруулдаг болно.

Таныг платформ ашиглах үед, таны IP хаяг, хөтчийн төрөл, таны ашиглаж буй хэл, хандалтын хугацаа, үйлдлийн систем, нэвтрэлтийн түүхийн талаарх мэдээллийг бүртгэх болно.

Бид платформын автомат хяналтыг хэрэгжүүлж таны мэдээллийг цуглуулах болно. Үүнтэй холбоотой күүкий мэдэгдэлтэй танилцана уу.

Зарим тохиолдолд бид холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах эрх бүхий байгууллага болон гуравдагч этгээдээс таны мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • тантай хууль ёсны болон хувийн харилцаатай гуравдагч этгээд, тантай холбоотой бусад талууд;

  • бидний хамтын ажиллагааны түншүүд болон гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид, гүйцэтгэгчид эсвэл бидний нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг агентууд;

  • санхүүгийн байгууллага болон бусад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч;

  • улсын бүртгэл ба зохицуулагч байгууллага;

  • бусад олон нийтийн эх сурвалж (олон нийтийн блокчэйн, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуудас, хэвлэл мэдээллийн нийтлэл);

БИД ТАНИАС ШУУД ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн төрөл

Тодорхойлолт

Хувийн баримт бичиг

Овог нэр, ургийн овог, улс, төрсөн улс, хүйс, харьяалал, нас, иргэний үнэмлэх, паспортын дэлгэрэнгүй мэдээлэл, нүүрний зураг

Холбоо барих мэдээлэл

Имэйл хаяг, утасны дугаар, гэр эсвэл ажлын хаяг, хаягийг баталгаажуулах бусад төлбөрийн баримт бичиг.

Байр суурийн мэдээлэл

Улс төрд нөлөө бүхий этгээд, ял, шийтгэлийн төлөв болон бусад холбогдох мэдээллийг нээлттэй эх сурвалжаас авах боломжтой

Татварын мэдээлэл

Оршин суугаа газрын татварын холбогдох бичиг баримт, татвар төлөгчийн дугаар, татварын өр төлбөр

Санхүүгийн мэдээлэл

Таны жилийн орлого, хөрөнгийн түвшин, хөрөнгийн эх үүсвэр, өөр санхүүгийн байгууллагаас данс нээхээс татгалзсан эсэх.

Төлбөрийн хэрэгслийн мэдээлэл

Банк/төлбөрийн дансны дугаар, картын дэлгэрэнгүй мэдээлэл (төрөл, хүчинтэй байх хугацаа, байдал, хязгаар, дугаар), виртуал хөрөнгийн түрийвч/дансны танилт, төлбөрийн хэрэгслээр хийсэн үйлдлийн талаарх мэдээлэл (жишээ нь, сэжигтэй битүүмжилсэн)

Гүйлгээний мэдээлэл

Гүйлгээний төрөл (фиат валют, виртуал хөрөнгө), валют, хугацаа, дүн, гүйлгээний талуудын мэдээлэл, маргаантай эсвэл цуцлагдсан гүйлгээний мэдээлэл, блокчэйн хаяг, нийтийн түлхүүр

Хэрэглэгчийн үйл ажиллагааны мэдээлэл

Төлөв байдал, бизнесийн харилцааны зорилго, тантай харилцах бүртгэл, нэвтрэх болон баталгаажуулалтын өгөгдөл, үйлчилгээг ашиглах үйл ажиллагаа, ашигласан үйлчилгээ, лавлагаа, гомдол

Онлайн танилт

Төхөөрөмжийн төрөл, төхөөрөмжийн танилт, IP хаяг, байршил, хөтчийн өгөгдөл

Гэмт хэргийн тухай мэдээлэл

Үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй мэдээлэл, шийтгэл

Төлөөлөх эрхийн мэдээлэл

Итгэмжлэл эсвэл өөр зөвшөөрлийн баримт бичиг

Гуравдагч этгээдийн харилцааны мэдээлэл

Үйлчилгээ үзүүлэхэд оролцогч талуудтай харилцах харилцаа (төлбөр тооцоо, компани, ашиг), улс төрд нөлөө бүхий этгээд болон ял шийтгэгдсэн хувь хүн/байгууллагатай холбоо хамаарал

Албан лавлагааны мэдээлэл

Төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн лавлагаатай холбоотой мэдээлэл

Платформ дээрх таны холбоо барих мэдээллээр дамжуулан бид танд цахим шуудангаар тусламж үзүүлэх, санал хүсэлтийг шийдвэрлэхээр таны мэдээллийг цуглуулдаг болно. Бид дээрх мэдээллийг таны асуултанд хариулах, тусламж үзүүлэх, гүйлгээг хөнгөвчлөх, платформоо сайжруулахад ашигладаг.

Хэрэв та Хэрэглэгчийн нэрийн өмнөөс платформыг ашиглаж байгаа тохиолдолд тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг өгөхөд шаардлагатай бүх зөвшөөрлийг авах үүрэгтэй гэдгийг анхаарна уу. Үүний дагуу платформд өгсөн хувийн мэдээллийг бид ашиглах нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно.

ЯАГААД БИД ХУВИЙН МЭДЭЭЛЭЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Бид таны мэдээллийг таны зөвшөөрөл болон бидний хооронд үүссэн эрх зүйн харилцаа, холбогдох хууль тогтоомжийн шаардлага, компанийн хууль ёсны ашиг сонирхолд үндэслэн цуглуулдаг.

Бид танд үйлчилгээгээ үзүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл тантай бизнесийн харилцаанд орох, та болон бидний хооронд байгуулсан гэрээг биелүүлэхийн тулд таны мэдээллийг цуглуулах шаардлагатай болдог. Ийнхүү мэдээллийг цуглуулахдаа холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тантай гэрээ байгуулах шийдвэр гаргахаас өмнө (таныг таних, таны өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах гэх мэт) шаардлагатай алхмуудыг гүйцэтгэдэг. Бизнесийн харилцааны хугацаандаа бид харилцагчид тусламж үзүүлэх, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зорилгоор хувийн мэдээллийг цуглуулдаг.

Зохицуулалттай байгууллагын хувьд бид мөн холбогдох хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, бизнесийн харилцаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон хориг арга хэмжээний хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд хувийн мэдээллийг боловсруулах шаардлагатай.

Цаашилбал, бид бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд таны мэдээллийг боловсруулдаг (жишээлбэл, ВХҮҮ-ийн зохицуулалт, аудит, санхүүгийн тайлан). Бид таны зөвшөөрлөөс үл хамааран таны мэдээллийг эдгээр зорилгоор хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж болох бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.

Таны мэдээллийг боловсруулах нь таны зөвшөөрлөөс үл хамааран бидний хууль ёсны ашиг сонирхолд үндэслэгдэн хийгдэж болно. Хэрэв та бидний хууль ёсны мэдээлэл боловсруулах ашиг сонирхлын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдож болно. Жишээлбэл, бид дараах тохиолдолд таны өгөгдлийг боловсруулна. Үүнд:

  • Бид вэбсайт болон бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, зах зээлийн шинжилгээ, судалгаа хийх, ажилтнууддаа мэдлэг, боловсрол олгох, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, урьдчилан таамаглах зорилгоор манай үйлчилгээг ашигласнаар таниас хүлээн авсан өгөгдлийг боловсруулдаг.

  • Бид эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор таны мэдээллийг боловсруулдаг. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа учирч буй эрсдэлээс хамгаалах, тэдгээрийг удирдах хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд холбогдох зохицуулалтын хүрээнд шаарддаг.

  • Хэрэв бидэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эсвэл өөр төрлийн хамтын ажиллагаа хийхийг санал болговол (манай компанид ажилд орох хүсэлт гаргасан бол) бид зохих шалгалтыг хийхийн тулд хууль эрх зүйн, санхүүгийн болон бусад эрсдэдийг тодорхойлж хувийн мэдээллийг цуглуулж авч болно.

  • Бид аливаа шүүхийн болон шүүхээс гадуурх маргаанд өөрсдийн хууль ёсны эрх ашигийг хамгаалах зорилгоор таны мэдээллийг цуглуулж, боловсруулж болно.

  • Бид платформоо найдвартай, тасалдалгүй, аюулгүй ажиллуулахын тулд таны мэдээллийг боловсруулж болно.

  • Бид тантай бизнесийн харилцаанд ороход холбогдох хуулиар (жишээ нь, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон хориг арга хэмжээний хууль, ВХҮҮ-ийн журам) шаардлагатай дүн шинжилгээ хийх автомат шийдвэр гаргах аргыг ашиглаж болно.

БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАДАГ ВЭ?

Хууль тогтоомжийг дагаж мөрдөх: Манай бүх үйлчилгээ хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулалттай байдаг бөгөөд таны хувийн мэдээллийг тодорхой аргаар цуглуулах, ашиглах, хадгалахыг шаарддаг. Жишээлбэл, Хэрэглэгчдийг мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг тодорхойлж, шалгах ёстой байдаг. Үүнд таны хувийн баримт бичиг, үнэмлэхний зургийг цуглуулах, хадгалах зэрэг орно. Хэрвээ та хуульд заасан шаардлагын дагуу хувийн мэдээллээ өгөхөөс татгалзвал бид танд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох буюу таны дансыг хаах арга хэмжээг авна.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх: Бид хориглосон болон хууль бус байж болзошгүй аливаа үйл ажиллагааг идэвхтэй хянаж, мөрдөн шалгаж, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, энэхүү бодлогын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг хийдэг. Нэмж дурдахад бид танаас манай үйлчилгээг ашигласны төлбөр авч болох юм. Бид таны данс болон авч буй үйлчилгээний талаарх мэдээллийг цуглуулж, хянадаг. Энэ зорилгоор бид таны мэдээллийг ашиглаж болно.

Залилан, хөрөнгөө алдах хууль бус зөрчлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх: Бид таны дансны аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор аливаа залилан, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, арга хэмжээг авахын тулд таны мэдээллийг боловсруулдаг.

Үйлчилгээ үзүүлэх: Бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлэлд хандах шаардлагатай болно. Жишээлбэл, та манай платформ дээр OTC үйлчилгээг ашиглахыг хүсвэл бид таны хувийн мэдээлэл, холбоо барих мэдээлэл, төлбөрийн мэдээлэл гэх мэт тодорхой мэдээллийг шаардах бөгөөд ийм мэдээлэлгүйгээр бид танд үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Хувийн мэдээллийг баталгаажуулах үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдүүд хувийн мэдээллийг баталгаажуулах, залилангаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхдээ таны хувийн мэдээллийг цуглуулж болно.

Үйлчилгээний харилцаа холбоог хангах: Манай үйлчилгээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийн талаар танд мэдэгдэх, холбогдох аюулгүй байдлын асуудал, шинэчлэлтийн талаар танд мэдэгдэх, болон бусад мэдээллээр хангах зорилгоор удирдлага эсвэл данстай холбоотой мэдээллийг танд илгээх болно. Эдгээр харилцаа холбоогүй бол та өөрийн бүртгэлтэй холбоотой чухал өөрчлөлтүүдийн талаар мэдэхгүй байж магадгүй бөгөөд энэ нь таны манай үйлчилгээг ашиглахад нөлөөлж болзошгүй юм. Та хууль эрх зүйн болон аюулгүй байдлын зорилгоор илгээсэн и-мэйл, мессеж гэх мэт чухал үйлчилгээний харилцаа холбоог хүлээн авахаас татгалзаж болохгүй.

Хэрэглэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх: Та аливаа асуудлыг шийдвэрлүүлэхээр бидэнтэй холбогдох үед бид таны хувийн мэдээлэлд хандах болно. Та хувийн мэдээллээ оруулж баталгаажуулаагүй тохиолдолд бид таны хүсэлтэд хариу өгөх боломжгүй бөгөөд үйлчилгээгээ тасралтгүй ашиглах боломжгүй болно.

Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах: Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, таны хувийн мэдээлэл болон манай үйлчилгээнд хандах хандалтыг хянах, баталгаажуулах, спам болон бусад хортой програм хангамж, аюулгүй байдлын эрсдэлтэй тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж холбогдох аюулгүй байдлын хууль тогтоомжийг дагаж мөрдөх болно. Бид таны үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа талаарх мэдээллийг цаг тухайд авна. Хэрэв та хувийн мэдээллээ боловсруулахгүй бол бид үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг хангах боломжгүй болно.

Судалгаа, хөгжүүлэлтийн хувьд: Бид үйлчилгээгээ сайжруулахын тулд таны үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа талаарх хувийн мэдээлэлд хандах болно. Нэмж дурдахад бид энэ мэдээллийг үйлчилгээнийхээ зохион байгуулалтыг өөрчлөх, сайжруулах, цаашдын үйлчилгээг хөгжүүлэхэд ашиглах болно. Хэрэв та хувийн мэдээллээ боловсруулахгүй бол бид таныг манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэдгийг баталгаажуулж чадахгүй болно.

Туршлагаа сайжруулах: Бид таны хэрэгцээг хангах, хувийн туршлагыг сайжруулахаар таны мэдээлэлд нэвтэрч болно. Жишээлбэл, та гуравдагч этгээдийн хадгалж байгаа зарим мэдээлэлд хандахыг бидэнд зөвшөөрч болно. Хэрэв та хувийн мэдээллээ боловсруулахгүй бол бид таныг манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэдгийг баталгаажуулж чадахгүй болно.

Компанийг худалдан авах, нэгтгэх, арилжаанд оролцохыг хөнгөвчлөхийн тулд: Компанийг худалдан авах, нэгтгэх эсвэл бусад компанийн гүйлгээ хийх тохиолдолд бид таны данс болон манай үйлчилгээг ашиглахтай холбоотой аливаа мэдээлэлд хандах боломжтой. Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг эдгээр зорилгоор боловсруулахыг хүсэхгүй байгаа бол та дансаа хааж болно.

Маркетингийн үйл ажиллагаанд оролцох: Бид танд харилцаа холбооны хэрэгсэл (и-мэйл, мессеж гэх мэт) ашиглан манай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх зорилгоор маркетинг, зар сурталчилгааны мэдээлэл илгээж болно. Бид холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг явуулдаг болно. Хэрвээ та маркетингийн мэдээлэл хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол манай Хэрэглэгчийн үйлчилгээнд support@dax.mn хаягаар хандана уу.

Бусад зорилгоор: Бид таны зөвшөөрлийн үндсэн дээр таны хувийн мэдээллийг задруулж болно.

Компани нь таны хувийн мэдээллийг ямар нэгэн хамааралгүй гуравдагч этгээдэд өгөх, худалдах, түрээслэх, хуваалцах, арилжаалахгүй. Мөн компани нь гуравдагч этгээдэд таны хувийн мэдээллийг цуглуулах, засварлах, худалдах, түгээхийг зөвшөөрөхгүй. Хэрэв компанийн аль нэг хэрэглэгч дээрх зөрчлийг илрүүлсэн тохиолдолд тухайн компанитай байгуулсан үйлчилгээний гэрээг нэн даруй цуцлах эрхтэй.

Хэрэв та иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд биш бол уг үйлчилгээг ашиглах эрхгүй бөгөөд цаашид та хувийн мэдээллээ өгөхгүй байх үүрэгтэй.

МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ

Бид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх хүрээнд таны мэдээллийг дараах гуравдагч этгээдэд дамжуулж болно.

  • Санхүүгийн байгууллагууд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон бидний үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой бусад хамтын ажиллагааны түншүүд болон байгууллагууд (жишээлбэл, манай банкны түншүүд, карт гаргагч, программын үйлчилгээ үзүүлэгч түнш, виртуал хөрөнгийн гүйлгээний эсрэг талын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт);

  • Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид (жишээлбэл, сервер болон үүлэн үйлчилгээ үзүүлэгч, вэб сайтын аналитик үйлчилгээ үзүүлэгч, шуудан болон бусад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн технологийн бусад үйлчилгээ үзүүлэгч, таних, шалгах, хянах, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгчид гэх мэт);

  • Хуулийн байгууллага, аудитор, санхүүгийн зөвлөх болон бусад мэргэжлийн зөвлөх;

  • бусад гуравдагч этгээд (таны итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх эсвэл тантай холбоотой бусад гуравдагч этгээд гэх мэт);

  • эрх бүхий байгууллага (Хууль сахиулах байгууллага, Татвар, Тагнуулын алба болон шүүх гэх мэт).

Хүлээн авагч нь тусдаа мэдээлэл хянагч биш харин манай мэдээлэл боловсруулагч байх тохиолдолд мэдээлэл боловсруулагч нь хувийн мэдээллийг боловсруулах бие даасан хууль эрх зүйн үндэслэлгүй байх бөгөөд таны мэдээллийг компанийн нэрийн өмнөөс болон түүний хариуцлагын дор боловсруулдаг. Мэдээлэл боловсруулагч нь хувийн мэдээллийг бидний зааварчилгаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, аюулгүй байдлын стандартууд болон мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн холбогдох шаардлагын дагуу боловсруулдаг.

Танд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн тулд таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцдаг.

Платформ дээр үүсгэсэн арилжааны аль нэг тал арилжааны үүргээ биелүүлэхтэй холбоотой мэдээлэл авах хүсэлт гаргасан бол компани нь хэрэглэгчдэд эсрэг талын холбоо барих мэдээлэл болон арилжааг дуусгах, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бусад мэдээллийг өгөх эсэхийг шийдэх эрхтэй.

Компани нь хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу дээрх бодлогыг хэрэгжүүлдэг.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТ

Таны бүртгэлийн аюулгүй байдал хамгаалагдсан тул та бүртгэлийн болон нууц үгийнхээ мэдээллээ зөв хадгална уу. Бид хэрэглэгчийн нууц үгийг шифрлэх замаар мэдээллийг алдах, урвуулан ашиглах, өөрчлөхөөс урьдчилан сэргийлэн найдвартай хадгалдаг. Энэхүү мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээ нь “хамгаалалтын төгс арга хэмжээ” биш болохыг анхаарна уу. Платформ дээр арилжаанд оролцохдоо та өөрийн хувийн мэдээллээ, тухайлбал холбоо барих мэдээлэл, шуудангийн хаягаа эсрэг тал эсвэл бусад боломжит талуудад мэдээлж байгаа болно. Тө өөрийн хувийн мэдээллээ хамгаалж, шаардлагатай тохиолдолд бусдад өгнө үү. Хэрэв таны хувийн мэдээлэл, ялангуяа таны данс, нууц үг алдагдсан болохыг олж мэдсэн бол манай харилцагчийн үйлчилгээтэй яаралтай холбоо барьснаар бид зохих арга хэмжээг авах болно.

Бид таны хувийн мэдээллийг алдах, өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор техникийн болон шаардлагатай бусад арга хэмжээг авдаг. Үүний дагуу бид таны өгсөн бүх хувийн мэдээллийг аюулгүй серверт хадгалдаг.

Мөн бид таны мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар өөрчлөх, хэсэгчлэн эсвэл бүрмөсөн алдах, устгах, гуравдагч этгээд зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах зорилгоор хууль эрх зүйн хүрээнд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид мэдээллийн аюулгүй байдлыг технологийн хөгжилд нийцүүлэн тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

Та имэйл болон бусад харилцаа холбооны сувгаар дамжуулан манай платформ, үйлчилгээнд нэвтрэх тохиолдолд мэдээллийн аюулгүй байда бүрэн хамгаалагдахгүй гэдгийг анхаарна уу. Тиймээс та интернетээр дамжуулан манай платформ болон үйлчилгээнд нэвтрэхдээ цахим шуудан болон бусад харилцаа холбооны сувгаар нууц мэдээллийг хуваалцахдаа мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах шаардлагатай.

Бид танд үйлчилгээ үзүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор таны хувийн мэдээллийг хадгалахаас бусад тохиолдолд удаан хугацаагаар хадгалахгүй болно.

Холбогдох хууль тогтоомжид мэдээлэл хадгалах нөхцөлийг заасан тохиолдолд тухайн хугацаанд хувийн мэдээллийг хадгалж болно.

Мэдээлэл хадгалах хугацаа дуусмагц бид таны мэдээллийг устгах эсхүл буцаах боломжгүйгээр нууцална.

Бид таны мэдээлэлд хандах хүсэлтийг шийдвэрлэж, боловсруулсны төлөө танаас зохих хэмжээний төлбөр авах болно. Хураамжийн талаар танд мэдэгдэнэ. Та хураамж төлөхөөс татгалзсан тохиолдолд таны хүсэлтэд хариу өгөх, шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг баримтлан таны хувийн мэдээллийг зарим тохиолдолд засварлахаас татгалзах эрхтэй.

ТАНЫ ЭРХ

Бид таны мэдээллийг боловсруулах, хуулбарлах, алдаа гарсан эсвэл өөрчлөгдсөний улмаас таны мэдээлэлд засвар оруулах талаар та мэдэх эрхтэй. Та манай платформоор дамжуулан өөрийн хувийн мэдээллийг авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд бидэнд хандах шаардлагтай. Мөн бидний боловсруулдаг хувийн мэдээлэлд хандах эрх тань хууль тогтоомжид заасан хувийн мэдээллийг хамгаалах болон бусад үүргээр (бизнесийн нууцыг хамгаалах гэх мэт) хязгаарлагдаж болохыг анхаарна уу.

Хэрэв бид дээрх мэдээллийг боловсруулах эрхгүй эсвэл зөвхөн таны зөвшөөрөлд тулгуурлан мэдээллийг боловсруулахаас татгалзвал та өөрийн мэдээллийг устгахыг шаардаж болно. Дээрх мэдээллийг боловсруулах эрхийг хууль тогтоомжийн шаардлагаар хүчингүй болгож болзошгүйг анхаарна уу.

Та өөрийн мэдээллийг боловсруулах зөвшөөрлөө цуцалж болно. Таныг зөвшөөрлөө цуцалсны дараа бид таны мэдээллийг цаашид боловсруулахгүй болно.

Та өөрийн хувийн мэдээллийг боловсруулах, түүний дотор профайлын дүн шинжилгээ хийх үйл ажиллагаанаас татгазаж болно. Таны хүсэлтийг хүлээн авсны дараа бид таны мэдээллийг боловсруулахгүй.

Хэрэв бидэнд таны мэдээллийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзвэл та биднээс таны мэдээллийн боловсруулалтыг зогсоохыг шаардаж болно.

Та дээр дурдсан эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэхүү бодлогод заасан холбоо барих хаягаар бидэнтэй холбогдоно уу. Холбогдох хууль тогтоомжид заасан зарим тохиолдолд мэдээлэл боловсруулахтай холбоотой хураамж шаардаж болох бөгөөд танд мэдэгдэх болно.

ТАНЫ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

Та манай Хэрэглэгчийн үйлчилгээнд support@dax.mn хаягаар имэйл илгээж, бидний эзэмшил, хяналтанд байгаа мэдээллийг цуглуулах, ашиглах задруулах зөвшөөрлөө цуцалж болно.

Мөн та зөвшөөрлөө цуцалснаар бид танд үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлэх боломжгүй болох тул бидэнтэй байгуулсан гэрээ цуцлагдахыг анхаарна уу.

Та өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно. Таны хүсэлтийг шийдвэрлэхийн тулд таны биеийн байцаалт болон шаардлагатай бусад мэдээлэл хэрэгтэй болно. Иймд манай Хэрэглэгчийн үйлчилгээнд support@dax.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү.

Бидэнтэй холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Цэнтрал Тауэр, 17 давхар, 14200, support@dax.mn

КҮҮКИНИЙ ХЭРЭГЛЭЭ

Хэрэв та күүки ашиглахаас татгалзахгүй бол бид таны компьютерт күүки тохируулах буюу ашиглах бөгөөд ингэснээр та ийм күүки дээр тулгуурладаг манай платформын үйлчилгээ эсвэл функцид нэвтэрч эсвэл ашиглах боломжтой болно. Бид танд сурталчилгаагаар дамжуулан илүү оновчтой үйлчилгээ үзүүлэхийн тулд күүки ашигладаг. Та күүкиг хүлээн авах эсвэл татгалзах сонголт хийх эрхтэй. Та хөтчийнхөө тохиргоог өөрчилснөөр күүкиг хүлээн авахаас татгалзаж болно. Та күүкиг хүлээн авахаас татгалзсанаар манай платформын зарим үйлчилгээ эсвэл функцийг ашиглах эсвэл нэвтрэх боломжгүй байж магадгүй юм. Компаниас тогтоосон күүки ашиглан олж авсан холбогдох мэдээлэлд энэ зүйл хамаарна.

18-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮД

Манай платформ нь 18-аас доош насны хүүхдэд үйлчилгээ үзүүлэхгүй болно. Хэрэв 18-аас доош насны хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн бол бид мэдээллийг системээсээ устгах болно.

БУСАД ЗААЛТУУД

Бид энэхүү бодлогод ямар ч үед нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Бодлогод оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг платформоор дамжуулан танд мэдэгдэх болно.

Энэхүү Бодлого нь бидний боловсруулдаг бүх хувийн мэдээлэл (манай ажилчдын мэдээллээс бусад), бодлого хүчин төгөлдөр болохоос өмнө цуглуулсан бүх хувийн мэдээлэлд хамаарна.

Энэхүү бодлого нь гуравдагч этгээдийн үйлчилгээ, вэб сайт руу чиглэсэн гадны холбоосуудад хамаарахгүй. Эдгээр гуравдагч этгээдийн вэбсайтууд болон үйлчилгээнүүд нь тус тусын нөхцөл, нууцлалын бодлогыг баримталдаг болно.

Last updated