Харилцагчийн үйлчилгээний журам
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэхүү журмын зорилго нь Харилцагчийн үйлчилгээний алба /цаашид “ХҮБ” гэх/-нь Айдакс ХХК харилцагчдад үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмын дагуу үйлчилгээг бүрэн үзүүлэхэд оршино.
Хамрах хүрээ
Энэхүү журмыг Айдакс компанийн харилцагчдад үйлчилгээ үзүүлж буй бүх ажилтнууд дагаж мөрдөнө.
Нэр томьёоны тайлбар
“Харилцагчийн үйлчилгээний баг” гэж Айдакс компанид бүртгэлтэй харилцагчийг мэдээллээр хангах, харилцагчид учирсан асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх албыг;
“Харилцагч” гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч хувь хүн болон хуулийн этгээдийг;
“ХҮБ-ын ажилтан” – Харилцагчийн үйлчилгээ хариуцсан чиг үүрэг бүхий албан тушаалтан;
“Харилцагчийн мэдээлэл” гэж Платформд бүртгэгдсэн харилцагчийн, ерөнхий болон хувийн мэдээллийг;
“Мэдээллийн аюулгүй байдал” - Мэдээлэл болон мэдээллийн системийн бүрэн бүтэн байдал, нууцлал хамгаалалт, хүртээмжтэй байдлыг хангахтай холбоотой бүх асуудал;
“Хариуцлага” гэж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үйлдэл болон эс үйлдэхүйд оногдуулах хэм хэмжээг;
“Гомдол” гэж бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой харилцагчаас ирүүлсэн бүх төрлийн асуудлыг;
“Платформ” Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс олон улсын хөрөнгийн арилжааны платформын жишгээр буюу цахим арилжаанд зориулсан, блокчейн (blockchain) технологи дээр суурилсан виртуал хөрөнгийг чөлөөтэй арилжаалах боломжийг олгож буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформыг;
Харилцагчийн үйлчилгээний багийн бүтэц
Компанийн ХҮБ-ийн бүтэц бүрэлдэхүүнд дараах Компанийн удирдах албан тушаалтан, баг, нэгж болон ажилтан, гэрээгээр ажиллагч байна.
Харилцагчийн үйлчилгээний албаны менежер (Цаашид: ХҮБ-ын менежер гэх) - ХҮБ-ийн зорилт, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллана.
Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн (Цаашид: ХҮБ-ын мэргэжилтэн гэх) – Харилцагчид мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлж, гомдол шийдвэрлэнэ.
Харилцагчийн үйлчилгээний багийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг
Харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
Харилцагчдад учирсан асуудлын шалтгааныг тодруулан, шаардлагатай зөвлөгөөг өгөх, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, холбогдох ажилтан руу шилжүүлэх;
Чиг үүргийн дагуу холбогдох тайлан мэдээ боловсруулж, удирдлагад танилцуулах;
Үйлчилгээнд баримтлах зарчим
ХҮБ нь харилцагчдадаа чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхдээ холбогдох дүрэм, журам зааврыг удирдлага болгоно.
Дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана.
Үнэн бодит, бүрэн мэдээллээр хангах;
Чанартай үйлчилгээ үзүүлэх;
Түргэн шуурхай үйлчлэх;
Харилцагчдад тулгарсан аливаа асуудлыг цаг тухайд шийдвэрлэх;
Харилцааны өндөр ёс зүйг баримталж харилцах;
Харилцагчийн мэдээллийг чандлан хадгалах;
Харилцагчийн үйлчилгээний болон, холбогдох журмыг мөрдөж ажиллах;
АЖИЛТНЫ ЭРХ ҮҮРЭГ
Ажилтны эрх
Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль эсхүл бусад холбогдох хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн Харилцагчийн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхтэй байна.
Харилцагчийн орлого, зарлага, арилжааны болон бусад түүхийг зохих шалтгааны улмаас устгахгүй байх эрхтэй байна.
Монгол Улсын болон Гадаад Улсын эрх бүхий төрийн байгууллагаас аливаа харилцагчийн мэдээллийг зохих хуулийн үндсэн дээр шаардсан тохиолдолд Ажилтан нь тухайн харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх эрхтэй байна.
Ажилтны үүрэг
Мэдээллийг Харилцагчид үнэн зөв хүргэх үүрэгтэй байна.
Ажилтан нь энэхүү журмын 1.6.2-т заасан “Үйлчилгээнд баримтлах зарчим”-ыг мөрдөх үүрэгтэй байна.
Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг холбогдох хуулийн дагуу чанд хамгаалах үүрэгтэй байна.
Харилцагчийн нууцыг гадагш задруулахгүй чанд хадгалах үүрэгтэй.
ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
Харилцагчийн эрх
Харилцагч нь ажилтнаас зөвлөгөө, мэдээлэл авах эрхтэй байна.
Ажилтныг энэхүү журамд заасан зохих үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Харилцагчийн үүрэг
Харилцагч нь өөрт холбогдох баримт бичгийг үнэн зөв ирүүлэх үүрэгтэй болно.
Харилцагч нь өөрийн Виртуал хөрөнгийн данс болон Төгрөгийн дансанд зохих хяналт тавих үүрэгтэй болно.
Өөрт холбогдох мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй байна.
Өөрийн Хаяг, Виртуал хөрөнгийн данс, Төгрөгийн дансанд сэжигтэй тохиолдол илэрвэл Ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
Өөрийн нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд бусдад задруулсан тохиолдолд Ажилтан нь ямар ч тохиолдолд хариуцахгүй болно.
ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАДГАЛАЛТ
Компанийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий журам”-ыг дагаж мөрдөнө.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ВХҮҮ харилцагчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд харилцагч, олон нийтийн виртуал хөрөнгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг улирал бүр харилцагчийн үйлчилгээний сувгаар дамжуулан зохион байгуулна.
Харилцагчид мэдээлэл хүргэх
ХҮБ нь харилцагчид харилцагчийн үйлчилгээний сувгаар дамжин мэдээлэл хүргэх ба ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас орой 18 цагийн хооронд хүргэнэ.
Компанийн албан ёсны харилцагчид үйлчлэх телеграм, фейсбүүк, и-мэйл сувгуудыг хагас цаг тутамд сувгийг шалгаж ажиллана.
Мэдээлэл хүргэх явцад харилцагчийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлага бүрд ажлын цагийн хуваарийн дагуу хариу өгч ажиллах ба үйлчилгээ, гомдлын төрлөөс хамаарч шийдвэрлэх хугацаа энэхүү журмын 3.7 заалтын дагуу харилцан адилгүй байна.
Энэхүү журмын 3.3 заалтад заасан үйлчилгээний сувгаар дамжуулан харилцагчтай холбогдохдоо харилцагчийн мэдээллийг системээс тулгаж, тухайн харилцагч мөн эсэхийг баталгаажуулсны дараа харилцагчийн баталгаат утасны дугаар эсхүл и-мэйл хаягт мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий журам, ISO27001 стандартын дагуу мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлнэ.
Харилцагчид үйлчилгээ үзүүлэх
ХҮБ нь харилцагчид харилцагчийн үйлчилгээний сувгаар дамжин үйлчилгээ үзүүлэх ба ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас орой 18 цагийн хооронд үйлчилнэ.
Харилцагчийн хүсэлтэд ажлын 5 хоногийн дотор хариу хүргүүлнэ.
#
Үйлчилгээний төрөл
1
2 алхамт баталгаажуулалт
2
Бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаар солиулах хүсэлт
3
Dax -аас idax шилжүүлэг
4
Дансны хуулга, тодорхойлолт авах үйлчилгээ
5
Бүртгэл хоорондын шилжүүлэг
6
Bittrex-ээс idax хөрөнгө шилжүүлэг
7
Сүлжээ андуурсан хүсэлт
8
Банкны нэр солих хүсэлт
10
Токен гаргагчтай холбоотой мэдээлэл, лавлагаа
11
Бусад үйлчилгээ
Компанийн өмчит тусгай дугаар;
Компанийн фейсбүүк хуудас;
Компанийн инстаграм хуудас;
Компанийн телеграм хаяг;
Компанийн өмчит и-мэйл хаяг;
Салбар;
Гомдол саналыг шийдвэрлэх
ХҮБ нь гомдол хүлээн авах сувгаар дамжин гомдол хүлээн авах ба ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас орой 18 цагийн хооронд үйлчилнэ.
Харилцагчийн үйлчилгээний сувгаас ирсэн аливаа гомдлыг ажилтнууд хүлээн авсан даруйдаа “Гомдлын бүртгэл”-д бүртгэнэ.
Харилцагчийн гомдлыг цаг тухайд нь хааж, барагдуулах ба гомдол шийдвэрлэх хугацаа гомдлын ангиллаас хамаарч харилцан адилгүй байна.
Харилцагчийн гомдолд ажлын 7 хоногийн дотор хариу хүргүүлнэ.
№
Гомдлын төрөл
1
Санхүүгийн үйлчилгээ
2
Орлого, зарлагын гүйлгээ
3
Ард Апп-аас iDAX руу шилжүүлэг
4
idax-аас Ард Апп руу шилжүүлэг
5
Мэдэгдлийн менежментийн систем
6
Бусад гомдол
Харилцагчийн гомдол хүлээн авах сувгууд
Компанийн өмчит тусгай дугаар;
Компанийн өмчит и-мэйл хаяг;
Салбар;
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА
Байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан цагаас эхлэн Айдакс компанид ажиллаж байгаа ажилтнууд нь ёс зүйн болон хариуцлагын журмыг дагаж мөрдөж ажиллана.
Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан ажилтны ёс зүйг баримтлан ажиллана.
Аливаа үйл ажиллагаандаа тухайн улсын холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажиллах бөгөөд энэхүү заалтыг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөнтэй холбогдон гарах хариуцлагыг тухайн ажилтан хүлээнэ.
БУСАД
Энэхүү журмыг Айдакс ХХК-ийн гүйцэтгэх захирал батлах бөгөөд гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөлт оруулна.
Энэхүү бодлогын баримт бичиг нь Компанийн харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.
Харилцагчийн бүртгэл хооронд хөрөнгө шилжүүлэх хүсэлтийн маягт
Бүртгэлтэй утасны дугаар солиулах хүсэлтийн маягт
Last updated