For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

Фючерс арилжаа

Фючерс арилжаа гэж юу вэ ?

Фючерс нь арилжааны ахисан түвшний хувилбар бөгөөд талууд тодорхой хэмжээний хөрөнгийг ирээдүйн үнэ цэнийг урьдчилан таамаглаж тогтоосон үнэ, хугацаанд худалдан авах, худалдах талаар тохиролцсон гэрээ солилцох зарчмаар явагддаг

Энэхүү арилжааны хувилбарыг ихэвчлэн хөрөнгийн удирдлагын мэдлэгтэй , мэргэжлийн арилжаа эрхэлдэг хүмүүс зах зээлийн судалгаанд суурилан ирээдүйн боломжит үнэ цэнийг урьдчилан таамаглаж эрсдэлээс хамгаалах эсвэл ашиг олох зорилгоор ашигладаг байна.

Энэхүү арилжааны хувилбар нь зах зээлийн уналт, өсөлтийг таамаглаж өөрийн хөрөнгийг хурдан өсгөх боломжтой арга хэдий ч зах зээлийн судалгаа шинжилгээ хангалтгүй бол алдагдал хүлээх хэмжээ өндөр байна. Тиймээс та өөрийн арилжааны мэдлэг болон хөрөнгийн хувиарлалтын мэдлэгээ тэлэхийг зөвлөж байна.

Арилжааны хуудас бүтэн

Арилжааны хуудастай танилцах

1. idax дээрх бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орсны дараагаар Фючерс арилжааны хуудастай танилцахад илүү хялбар байх болно .

2. Энэ хэсэгт та зах зээлийн мэдээлэлтэй танилцах боломжтой

Зах зээлийн мэдээлэл
  • BTCUSDT нь хослолын мэдээлэл бөгөөд та БитКойны Тетертэй харьцсан Фючерс арилжааны хуудаст байгааг харуулна.

  • Хамгийн сүүлийн захиалга биелсэн ханш болон өсөлтийн хувь

  • Mark ханш - PNL болон Liquidation price тооцоолдог ханш бөгөөд арилжааны ханшийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг юм. Дэлгэрэнгүй унших

  • Индэкс ханш - зах зээл дээрх томоохон биржүүдийн тухайн хослол дээрх ханшуудыг дундажлаж харуулж байгаа ханш юм. Дэлгэрэнгүй унших

  • Funding хувь захиалгаас хамаарахгүй өөрчлөгддөг шимтгэлийн хувь бөгөөд 8 цаг тутам тооцогдож бодитоор хэрэгжих шимтгэлийн хувь/ Дараагийн тооцоолол хийхэд үлдсэн хугацаа юм. Дэлгэрэнгүй унших

  • Системийн тооцоолсон Funding Rate энэ нь бодит байдлаас ялгаатай байж болно.

  • Сүүлийн 24 цагт арилжаалагдсан гэрээний хэмжээ

3. Сонгосон хослолын арилжааны график харуулж байна. TradingView chart руу шууд шилжиж арилжааны шинжилгээ хийх боломжтой.

Trading view chart

4. Зах зээлийн захиалгын мэдээллийг нээлттэй харуулж байгаа хэсэг юм.

Захиалгын мэдээлэл

Order book - Худалдан авах, худалдах нээлттэй захиалгын мэдээлэл

Trades - Зах зээлд байр суурь үүсэж байгаа болон хаагдаж байгаа захиалгын мэдээлэл харагдана.

4. Захиалга үүсгэх цонх бөгөөд захиалгын төрлүүдээс сонгон захиалга үүсгэх боломжтой хэсэг.

  • Position mode тохируулах

  • Хэтэвчний үлдэгдэл тохируулах

  • Захиалгын төрөл тохируулах

  • Хөшүүрэг тохируулах

  • Calculator буюу тооцоолол хийх

5. Хэтэвчний үлдэгдэл шалгах

  • Total balance буюу Нийт үлдэгдэл = Cross balance + Isolated balance + Frozen balance

  • Хэтэвчний үлдэгдэл - Фючерс арилжааны хэтэвчний үлдэгдэл

  • Хэрэгжээгүй PNL - Хэрэгжээгүй ашиг, алдагдлын хэмжээ буюу зах зээлийн ханш дээр суурилан тооцоолсон ашиг болон алдагдал юм.

  • Transfer - Хэтэвч хооронд шилжүүлэх

  • Deposit - Орлого хийх

Үлдэгдэл
Фючерс арилжаа сурах

Last updated