Бусад мэдээлэл

chevron-rightВиртуал хөрөнгийн хэрэглээ, гаргасан зорилго, блокчэйний төрөлhashtag

ІНС буюу INFLATION HEDGING COIN-ны гол зорилго нь тухайн койн хэрэглэгчдийн оруулсан хөрөнгө оруулалтыг инфляцын эсрэг хамгаалах зорилготой койн юм. Өөрөөр хэлбэл Инфляц гэдэг нь үнийн ерөнхий түвшин өсөж, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдэлд койноор дамжуулан нөлөөлөх зорилготой. Койны тоо ширхгийг инфляцын эсрэг хорогдуулснаар хэрэглэгчдийн хөрөнгийг инфляцаас хамгаалах боломжтой байхаар тооцоолсон. Гэвч сүүлийн 2 жил буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш байгууллагын эцсийн өмчлөгчдөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр койны тоо хэмжээг бууруулах ямар ч боломжгүй болсон. Main chain: BNB Smart Chain

chevron-rightТатан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөhashtag

IHC койны вайтпэйпэрийг гаргаж төлөвлөхдөө нийт борлуулалтын орлогоор 30 тэрбум төгрөгийг хуримтлуулж маркетингийн зардалд 4,5 тэрбум, үйл ажиллагааны зардал 6 тэрбум, технологи ба листингийн зардалд 12 тэрбум, хуулийн зардал, 1,5 тэрбум, нөөцөд 3 тэрбум, эргэлтийн хөрөнгийг хангахад 3 тэрбум байхаар дараах төлөвлөсөн.

IHC койны вайтпэйпэрийн төлөвлөгөө:

Зарцуулалт:

"Ихбит" ХХК нь олон янзын зорилгоор нийт 6 компанид хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнд: Испортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "IHC испорт", IHC-г төвлөрсөн засаглалаас салгах зорилгоор "NFT DAO" ХХК, "Икс Мета" крипто хөрөнгийн бирж, блокчейн технологийг хөгжүүлж мал аж ахуйн чиглэлээр ашиглах зорилгоор "Рүүт лийф" ХХК, маркетингийн зорилгоор "Тэнгэрлэг Медиа" ХК зэрэг компаниудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Дээрх хөрөнгө оруулалт нь гаргасан вайтпэйпэрийн дагуу явуулахаар төлөвлөж байгаа ч одоогоор ямар нэг койнтой холбоотой хөдөлгөөн хийх боломжгүй байна.

chevron-rightВиртуал хөрөнгийн хуваарилалт, тархалтын мэдээлэлhashtag

chevron-rightВиртуал хөрөнгө гаргагчийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн талаарх мэдээлэлhashtag

Дэлхий нийтээрээ ВХҮҮ салбар нь өөрөө зохицуулалтгүй, койн, токен гаргагчийг дэлхий хуульчлахад төвөгтэй, ямар нэгэн дүрэм журамд баригдаж үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг тодорхойгүй байдлаас үүдэн үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг холбогдох байгууллагуудаас шахах, хавчих, дарамтлах нь байгууллагын үйл ажиллагаанд шууд эрсдэлийг учруулж байна.

Мөн улсын крипто хөрөнгийн үнийн хэт тогтворгүй байдлаас шалтгаалан хэрэглэгчдийн итгэл буурч худалдан авалтад шууд нөлөөлж байна.

chevron-rightҮйл ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлтhashtag

Одоогоор орсон өөрчлөлт байхгүй.

chevron-rightЭрх бүхий албан тушаалтан, ажилтан эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон эсэхhashtag

Байхгүй.

chevron-rightБүтэц зохион байгуулалтад орсон өөрчлөлтhashtag

Одоогоор байхгүй.

Харах link: https://www.ihcoin.io/about-usarrow-up-right

chevron-rightЭрх бүхий албан тушаалтны өөрчлөлтhashtag

Хишигбаярын Мөнхбилэг - Маркетинг хариуцсан захирал

Stephen Chen - Санхүү хариуцсан захирал

Dave Lee - CCO болон X-Meta биржийн гүйцэтгэх захирал

Last updated