> For the complete documentation index, see [llms.txt](https://idax-exchange.gitbook.io/home-mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://idax-exchange.gitbook.io/home-mn/product/p2p-arilzhaa/p2p-arilzhaagaar-usdt-kherkhen-zarakh-ve.md).

# P2P арилжаагаар USDT хэрхэн зарах вэ ?

Та P2P арилжаа хийхээс өмнө  idax бирж дээр бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд [Бичиг баримтын баталгаажуулалт (KYC)](/home-mn/help-center/bichig-barimtyn-batalgaazhuulalt-kyc.md) болон [аюулгүй байдлын баталгаажуулалт](/home-mn/help-center/ayuulg-i-baidlyn-batalgaazhuulalt-2fa.md)ыг бүрэн хийсэн байх шаардлагатай. Та дээрх баталгаажуулалтыг бүрэн хийснээр өөрийн болон бусад хэрэглэглэгчдийн гүйлгээний аюулгүй байдлыг хамгаалж байна гэж ойлгож болно.

### P2P арилжаагаар USDT хэрхэн зарах  вэ ?

Та өөрийн виртуал хөрөнгийг idax биржийн P2P арилжаагаар **шимтгэлгүй** төгрөг болгон хөрвүүлэх боломжтой юм.

1\. Арилжаа хийхийн тулд та бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орно.

Нүүр хуудас

2\. Нүүр хэсэгт харагдаж байгаа **P2P арилжаа**ны мэдээлэл дээр дарахад P2P арилжааны хуудас руу үсрэх бөгөөд **ЗАРАХ** сонголтыг дарахад бүх  **USDT зарах** боломжтой захиалгын мэдээлэл харагдах юм.

P2P арилжааны хуудас

3\. USDT худалдахын тулд захиалгын мэдээллээс өөрийн худалдах боломжтой ханш тоо хэмжээд нийцэх захиалгыг сонгон **\[Шууд зарах]** хэсэгт дарж орон арилжааны дэлгэрэнгүй цонхыг нээнэ.                                                                                                                                                         - **Захиалгын хэмжээ (USDT)** хэсэгт өөрийн худалдах боломжтой USDT хэмжээг оруулна эсвэл\ **Шилжүүлэх (MNT)** хэсэгт өөрийн хүлээн авах төгрөгийн хэмжээг оруулна.\
\- Төлбөрийн хэрэгсэл хэсэгт төгрөг хүлээн авах банкны данс заавал байх шаардлагатай бөгөөд хэрвээ та банк нэмээгүй бол хэтэвч -> зарлага -> төгрөгийн зарлага -> **\[Банк нэмэх]** хэсэгт банкны данс нэмнэ.\
\- Мэдээллийг бүрэн оруулсны дараагаар арилжааны нууц үгээ оруулан **\[Шууд зарах]** товчийг дарснаар таны зарах захиалга амжилттай үүсэх болно.

USDT зарах захиалга үүсгэх

{% hint style="warning" %}
Аюулгүй байдлын үүднээс арилжааны нууц үг заавал оруулах шаардлагатай бөгөөд хэрвээ шинээр нууц үг тохируулсан, өөрчилсөн тохиолдолд 24 цагийн турш зарлага гарахгүй болохыг анхаарна уу.
{% endhint %}

4. Зарах захиалга үүссэний дараагаар төлбөр шилжүүлэх хугацаа явж эхлэх бөгөөд төлбөр шилжүүлэх хугацаа худалдан авагч талын тохируулсан хугацаа байна. Төлбөр шилжүүлэх хугацаанд багтаж төлбөрийг шилжүүлэх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд хөрөнгө нь idax-ийн эскроу дансанд байршина. Төлбөр төлөх данс эзэмшигчийн нэр нь idax дээр баталгаажуулсан нэртэй ижил байна.

Төлбөр шилжүүлэх хүлээж буй

5. Худалдан авагч тал нь өөрийн нэр дээрх баталгаажсан банкны данс ашиглан төлбөрийг шилжүүлэх хүртэл түр хүлээнэ үү. Энэ хугацаанд таны хөрөнгө idax-ийн эскроу дансанд байршина.
6. Та төлбөр хүлээн авсан эсэхээ шалган төлбөр хүлээн авснаа баталгаажуулж **\[Төлбөр хүлээн авсан, хөрөнгө суллах]** товчийг дарна.

Төлбөр шилжүүлсэн, хөрөнгө суллахыг хүлээж буй

{% hint style="danger" %}
Өөрийн хөрөнгийг алдахаас сэргийлж төлбөр хүлээн аваагүй байхдаа энэхүү товчийг дарахгүй байхыг анхаарна уу.

1. Зөвхөн Худалдан авагчийн төлбөрийн баримтад итгэж болохгүй. Заавал өөрийн дансыг шалгана уу!

2. Та хөрөнгөө суллахаас өмнө төлбөр таны данс руу бүрэн шилжиж орох хүртэл хүлээнэ үү!

3. Худалдан авагчаас өөр нэртэй гуравдагч этгээдийн дансаар төлбөр хүлээн авахаас ТАТГАЛЗ. Энэ тохиолдолд хүлээн авсан төлбөрийг буцаан шилжүүлнэ үү. Тухайн төлбөр хууль бус байх боломжтой бөгөөд та өөрийн хөрөнгийг алдах эрсдэлтэй болно.
{% endhint %}

4. Та **\[Төлбөр хүлээн авсан, хөрөнгө суллах]** товчийг дарсанаар таны USDT худалдан авагч талын хэтэвчинд шилжиж орно.

USDT худалдан авагчийн хэтэвчинд орсон

Хэрвээ танд захиалгын гүйлгээтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд **\[Гомдол гаргах]** товч дээр дарж худалдагч талыг idax биржид мэдэгдэх боломжтой юм.

{% hint style="success" %}
**НӨГӨӨ ТАЛТАЙ ТОХИРОЛЦОХ:** Хэрвээ танд захиалгын гүйлгээтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд харилцаж буй талтай холбогдож, хэлэлцэн тохиролцох нь хамгийн үр дүнтэй арга юм.
{% endhint %}

Гомдол гаргах эрх үүссэн