> For the complete documentation index, see [llms.txt](https://idax-exchange.gitbook.io/home-mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://idax-exchange.gitbook.io/home-mn/product/p2p-arilzhaa/p2p-arilzhaagaar-usdt-kherkhen-avakh-ve.md).

# P2P арилжаагаар USDT хэрхэн авах вэ ?

Та P2P арилжаа хийхээс өмнө  idax бирж дээр бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд [Бичиг баримтын баталгаажуулалт (KYC)](/home-mn/help-center/bichig-barimtyn-batalgaazhuulalt-kyc.md) болон [аюулгүй байдлын баталгаажуулалт](/home-mn/help-center/ayuulg-i-baidlyn-batalgaazhuulalt-2fa.md)ыг бүрэн хийсэн байх шаардлагатай. Та дээрх баталгаажуулалтыг бүрэн хийснээр өөрийн болон бусад хэрэглэглэгчдийн гүйлгээний аюулгүй байдлыг хамгаалж байна гэж ойлгож болно.

### P2P арилжаагаар USDT хэрхэн авах вэ ?

Та өөрийн банкинд байгаа төгрөгөө idax биржийн P2P арилжаагаар **шимтгэлгүй** USDT болгон хөрвүүлэх боломжтой юм.

1\. Арилжаа хийхийн тулд та бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орно.

Нүүр хуудас

2\. Нүүр хэсэгт харагдаж байгаа **P2P арилжаа**ны мэдээлэл дээр дарахад P2P арилжааны хуудас руу үсрэх бөгөөд **АВАХ** сонголтыг дарахад бүх  **USDT авах** боломжтой захиалгын мэдээлэл харагдах юм.

P2P арилжааны хуудас

3\. USDT худалдан авахын тулд захиалгын мэдээллээс өөрийн худалдан авах боломжтой ханш тоо хэмжээд нийцэх захиалгыг сонгон **\[Авах]** хэсэгт дарж орон арилжааны дэлгэрэнгүй цонхыг нээнэ.

USDT Авах захиалга үүсгэх

4. **Захиалгын хэмжээ (MNT)** хэсэгт өөрийн худалдан авах боломжтой төгрөгийн хэмжээг оруулна эсвэл\ **Хязгаар (USDT)** хэсэгт өөрийн худалдан авах USDT хэмжээг оруулан **\[Авах]** товчийг дарахад таны авах захиалга амжилттай үүсэх болно.
5. Авах захиалга үүсэний дараагаар төлбөр шилжүүлэх хугацаа явж эхлэх бөгөөд төлбөр шилжүүлэх хугацаа худалдагч талын тохируулсан хугацаа байна. Төлбөр шилжүүлэх хугацаанд багтаж төлбөрийг шилжүүлэх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд хөрөнгө нь idax-ийн эскроу дансанд байршина. Төлбөр төлөх данс эзэмшигчийн нэр нь idax дээр баталгаажуулсан нэртэй ижил байна.

Худалдан авагчид төлбөр шилжүүлэх бол **\[Төлбөх]** товч дээр дарж шилжүүлнэ.

Төлбөр шилжүүлэх хүлээж буй

6. Төлбөрийг амжилттай шилжүүлсний дараа **\[Төлсөн, мэдэгдэх]** товчийг дарна.

{% hint style="warning" %}
Та **"Төлсөн, мэдэгдэх"** товчийг дарахаасаа өмнө төлбөрийн хэрэгслийн дагуу төлбөр амжилттай шилжсэн эсэхийг шалгана уу. Төлбөр төлөх хугацаа дуусахад энэхүү товчийг дараагүй бол захиалга автоматаар цуцлагдах болохыг анхаарна уу.
{% endhint %}

Төлбөр шилжүүлэх мэдээлэл

7. Худалдагч тал төлбөрөө хүлээн авснаа баталгаажуулсны дараа idax P2P дансанд байршсан USDT тань руу суллаж таны дансанд шууд шилжиж орно.

Хөрөнгө суллахыг хүлээж буй

Хэрвээ танд захиалгын гүйлгээтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд **\[Гомдол гаргах]** товч дээр дарж худалдагч талыг idax биржид мэдэгдэх боломжтой юм.

{% hint style="success" %}
**НӨГӨӨ ТАЛТАЙ ТОХИРОЛЦОХ:** Хэрвээ танд захиалгын гүйлгээтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд харилцаж буй талтай холбогдож, хэлэлцэн тохиролцох нь хамгийн үр дүнтэй арга юм.
{% endhint %}

Гомдол гаргах эрх үүссэн