# idax-д арилжаа хийхэд юу хэрэгтэй вэ?

## idax-д арилжаа хийхэд юу хэрэгтэй вэ?

Арилжаа хийж эхлэхийн тулд та дараах алхамын дагуу эхлэхийг зөвлөж байна.

1. [Бүртгүүлэх буюу хаяг үүсгэх](/home-mn/help-center/ekhlel/idax-d-kherkhen-b-rtg-lekh-ve.md)
2. Хэтэвч цэнэглэх
3. Арилжааны цонхонд авах, зарах захиалга өгөх

## idax-д хэрхэн бүртгүүлэх вэ?

1. Эхлээд [idax.exchange](https://www.idax.exchange/) биржэд [\[Бүртгүүлэх\]](https://www.idax.exchange/auth/register) хэсэгт дарж орно.&#x20;
2. Бүртгүүлэх хуудсанд өөрийн и-мэйл хаяг, нэвтрэх нууц үгийг үүсгэж оруулна
3. \[Бүртгүүлэх] товчийг дарна.&#x20;

<figure><img src="/files/yJIJboonVDdkn8stHYGt" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/mNZ9BJG8cJg881ki4iMc" alt=""><figcaption></figcaption></figure>

{% hint style="warning" %}
**Санамж:** Нууц үг том, жижиг үсэг, тоо оролцуулсан 8 ба түүнээс дээш оронтой байх шаардлагатай. Хэрвээ урилгаар бүртгүүлэх гэж байгаа бол НАЙЗ УРИХ кодыг оруулж бүртгүүлнэ.
{% endhint %}

{% hint style="warning" %}
**Аюулгүй байдлын баталгаажуулалт хийх**

1. Системээс таны мэйл хаяг руу баталгаажуулах кодыг илгээнэ.
2. Мэйл хаягт ирсэн баталгаажуулах код 30 минутын дотор хүчинтэй байна.&#x20;
3. Хэрвээ мэйлт баталгаажуулах код ирээгүй бол, SPAM хуудсыг шалгаад хоосон бол \[Дахин илгээх - 90 секундын дараа шинээр код авах боломжтой] товчийг дарж дахин код авах хүсэлт илгээнэ.
4. Баталгаажуулах кодыг нэг удаа оруулснаар таны бүртгэл амжилттай үүсэх болно.&#x20;
   {% endhint %}

**Аюулгүй байдлын давхар баталгаажуулалт**

{% content-ref url="/pages/NYPEgGbOUC3UQgRoGNg9" %}
[Google Authentication (2FA) хэрхэн холбох вэ?](/home-mn/help-center/ayuulg-i-baidlyn-batalgaazhuulalt-2fa/google-authentication-2fa-kherkhen-kholbokh-ve.md)
{% endcontent-ref %}

### **2. Хэтэвч цэнэглэх** <a href="#id-4rqb3hnl843v" id="id-4rqb3hnl843v"></a>

Хэрвээ та бүртгэлээ амжилттай үүсгэсэн бол өөрийн хэтэвчийг цэнэглэх шаардлагатай.&#x20;

#### Нэвтрэх

* [idax.exchange](https://www.idax.exchange/) вебсайт руу орно.
* [\[Нэвтрэх\]](https://www.idax.exchange/auth/login) хэсэгт дарж орно.
* Бүртгэлтэй утасны дугаар эсвэл и-мэйл хаяг, нууц үгийг оруулж \[нэвтрэх] товч дээр дарж нэвтэрнэ.

#### Орлого хийх

Та idax биржийн хэтэвчинд орлого хийхийн тулд \[Хэтэвч] хэсэгт өөрийн орлого хийх боломжтой хөрөнгийн \[Орлого] хэсэгт дарж орно.&#x20;

Орлогын хуудсанд байрлах хэтэвчны дугаар нь зөвхөн тухайн хөрөнгийг хүлээн авах боломжтой бөгөөд та өөрийн зарлага хийх биржийн зарлагын хаяг хэсэгт оруулах, эсвэл qr кодыг уншуулна.&#x20;

Та шижүүлэх дүн болон бусад үйлдлүүдийг хийж баталгаажуулснаар idax бирж дээрх хэтэвч цэнэглэгдэнэ.&#x20;

### **3.** Арилжааны цонхонд авах, зарах захиалга өгөх <a href="#sj0s3p5jf5hp" id="sj0s3p5jf5hp"></a>

Одоо арилжаа хийхэд бэлэн боллоо. \
Та хуудасны дээд хэсэгт байрлах \[Арилжаа] цонхонд ороход танд одоогийн зах зээлийн мэдээлэл харагдах болно.&#x20;

"Зах зээлийн захиалга" гэж тухайн үеийн зах зээлийн хамгийн сайн ханшаар (at the best price) худалдах, эсхүл худалдан авах захиалгыг ойлгоно.

"Арилжааны цаг" цагийн хязгаарлалт байдаггүй тул ажлын өдөр харгалзахгүй 24 цагийн турш арилжаа хийх боломжтой.

"Захиалга цонх" ханш болон тоо хэмжээг оруулах үед нийт дүнг тооцоолон харуулдаг зах зээлд захиалга оруулах боломжтой цонх юм.

"Ханш" гэдэг нь зах зээлээс санал болгох хамгийн сайн үнэ юм.

Жишээ нь&#x20;

BTC/ARDX хослол дээр ханш 50,000 байх нь зах зээлийн хамгийн сайн үнэ 1BTC=50000ARDX буюу 1 БитКойныг 50000 ардкойноор авах, зарах захиалга өгөх боломжтой байгааг илэрхийлнэ.

"Нээлттэй захиалга" зах зээл дээр байгаа таны биелээгүй болон цуцлаагүй байгаа авах болон зарах захиалгыг харуулна. Зах зээл дээр байгаа авах, зарах захиалгуудын ханш хоорондоо тохироогүй тохиолдолд захиалга биелэхгүй бөгөөд энэхүү захиалгыг цуцлах боломжтой байх юм.

"Биелсэн захиалга" зах зээл дээр байгаа авах, зарах захиалгын ханш хоорондоо тохирсон тохиолдолд захиалга биелэх юм. Үүний үр дүнд хоёр талын хэтэвчинд шимтгэл хасагдсан дүнгээр хөрөнгүүд солигдож байрших юм.

Жишээ нь

BTC/ARDX хослол дээр&#x20;

* А тал BTC/ARDX авах захиалга 50,000 ханш дээр өгөх үед
* Б тал BTC/ARDX зарах захиалга 50,000 ханш дээр өгсөн гэж үзвэл захиалга биелэх юм&#x20;
* Үүний үр дүнд А талаас Биткойн хасагдаж АрдКойн (шимтгэл хассан дүнгээр) нэмэгдэнэ
* &#x20;Б талаас АрдКойн хасагдаж Биткойн (шимтгэл хассан дүнгээр) нэмэгдэнэ

"Захиалгын самбар" зах зээл дээр байгаа нийт нээлттэй арилжаануудыг харуулна.&#x20;

"Захиалгын түүх" таны биелсэн болон цуцалсан нийт захиалгуудыг харуулна.&#x20;

"Арилжааны түүх" таны нийт захиалга зах зээл дээр хэрхэн биелсэн түүх харагдана. Тухайн хэсэгт таны захиалсан тоо хэмжээ 1-ээс дээш хуваагдаж харагдаж болох юм.&#x20;

"Хэтэвч" таны зах зээлд арилжаалах боломжтой хөрөнгүүдийн үлдэгдлийг харуулах нэг төрлийн данс юм.&#x20;

<br>


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://idax-exchange.gitbook.io/home-mn/help-center/ekhlel/idax-d-arilzhaa-khiikhed-yuu-kheregtei-ve.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
